Муамар Каддафигийн үхлийн шалтгааны тайланг нэхэв
Муамар Каддафийн үхлийн талаарх маш тодорхой тайланг Ливи улсын шилжилтийн үеийн зөвлөлөөөс авна хэмээн АНУ-ын эрх баригчид найдаж буйгаа мэдэгдсэн байна.
Тус улсын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер энэ тухайгаа баасан гаригт мэдэгсэн юм. Жамахирийн удирдагчийг устгасан явдлыг тэрээр ливийн ард түмний түүхийн чухал үе гэдгийг мөн онцолсон байна.
Олзны хүмүүстэй харьцахдаа олон улсын хэм хэмжээ болон хүний эрхийг хатуу баримтлахыг Вашингтон шаардаж байгаа.
Босогчид М.Каддафийг баривчлахдаа шардуулсан. Гэвч түүний хэрхэн амь үрэгдсэн тухай мэдээлэл хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ