
Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолоор хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, хоршооны гишүүн, мал бүхий этгээдэд төрөөс кг тутамд нь 2000 төгрөгийн урамшууллыг олгож эхэлсэн.
Өнгөрсөн онд малчдын бэлтгэсэн ноосыг үндэсний үйлдвэрлэгчдийг төлөөлөх “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”, түүхий эд бэлтгэлийн хоршоодоор дамжуулан үндэсний үйлдвэрлэлд тушаалгах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлсэн байна.
Үүний хүрээнд үндэсний 85 үйлдвэрт 21 аймгийн 32977 малчны тушаасан 4924 тонн ноосонд 9,8 тэрбум төгрөгийн урамшууллыг олгожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ