Зээлийн өрийн үлдэгдэл 64 хувиар нэмэгджээ

img

 Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл  5060.4 тэрбум төгрөг  болж, өмнөх сарынхаас 189.6 тэрбум төгрөг буюу 3.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1975.0 тэрбум төгрөг  буюу 64.0 хувиар өсчээ. Есдүгээр сарын эцсийн байдлаар ийм үзүүлэлт гараад байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл есдүгээр сарын эцэст 60.5 тэрбум төгрөг  болж, өмнөх сарынхаас 6.5 тэрбум төгрөг  буюу 9.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15.3 тэрбум төгрөг  буюу 20.2 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл есдүгээр сарын эцэст 357.3 тэрбум төгрөг  болж, өмнөх сарынхаас 18.6 тэрбум төгрөг  буюу 4.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 53.9 тэрбум төгрөг  буюу 13.1 хувиар буурсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ