
Агаарын тээврээр энэ оны эхний 9 сард 1.9 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 430.0 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 653.3 тонн буюу 52.3 хувь, зорчигчдын тоо 131.3 мянган хүн буюу 43.9 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого оны эхний 9 сард 122.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 32.5 тэрбум төг буюу 36.2 хувиар нэмэгджээ.
Төмөр замын тээврээр энэ оны эхний есдүгээр сард 13338.9 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 2867.5 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1198.6 мянган тонн буюу 9.9 хувь, зорчигчдын тоо 239.1 мянган хүн буюу 9.1 хувиар өсчээ.
Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого оны эхний 9 сард 288.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.5 тэрбум төг буюу 14.9 хувиар өсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ