Өнөө орой Манчестерийн дэрбитэй
[gallery link="file"] Өчигдөр Английн Премьер лигийн тоглолтууд боллоо. Энэ удаагийн тойргийн тоглолтьын тав нь өчигдөр болсон бөгөөд Ливерпуль Норвик Сити клубуудын тэнцээ олны анхаарлыг ихээр татлаа. Ливерпуль Энфилд цэнгэлдэхдээ энэ удаагийн зочдоо хүлээж авсан бөгөөд Белламигийн гоолоор тэнцээ авсан юм. Хэдийгээр тэд Энифлддээ ялагдаагүй ч энэ тэнцээ нь Ливерпулийн араас ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Төдийлөн хүчтэй бус Норвиктой тэнцсэн нь энэ улиралд Ливерпулийн хүч сул байгааг гэрчилж байна. Норвикоос хоёрдугаар хагасын 60 дахь минутад Холт эзэн багийнхаа хаалгыг гоолоор мялааснаар энэ тоглолт өндөрлөсөн гэж болно. Ингэснээр Ливерпуль лигийн хүснэгтэд Ньюкастлын дараа тавдугаарт бичигдэж үлдсэн бол Норвик долдугаар байрт жагсаж байна. Бусад тоглолтуудын хувьд Астон Вилла Уэст Бромвичэд 2:1-ээр хожигдож, Уолверхэмптон Свонси нар 2:2-оор тэнцэж, Сандерланд Болтонг 2:0-дож Ньюкастл Уиганыг 1:0-ээр буулгаж авлаа. Ньюкастлын энэ хожил тэдний лигийн хүснэгтэд топ клубүүдтэй хамт хэвээр үлдээлээ. Өнөөдрийн тоглолтууд тун сонирхолтой тоглолтууд байх бөгөөд Манчестерийн хоёр клуб хоорондоо тулна. Лигийн хүснэгтэд тэргүүлж явсан МанЮ Манчестер Ситигийн ард хоёрдугаарт бичигдэх болсон. Өнөөдрийн тоглолтод тэд хожих нь тун чухал юм. Ингэснээр тэргүүлэгч байр сууриа эргүүлж авах боломжтой. Мөн Арсенал Сток Сититэй, Фулхэм Эвертонтой, Блэкберн Тоттенхэмтэй, Куинс Парк Рейнжерс Челситэй тус тус хуваарь таарч тоглох юм. Челсигийн хувьд өнөө оройн тоглолтод хожил авснаар лигийн хүснэгтэд хоёрдугаар бичигдэх магадлалтай бол Арсеналын хувьд ядаж эхний аравтаа орохын тулд хожих шаардлага тун өндөр байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ