
Испанийн Ла лигийн есдүгээр тойрогт Барсатай учраа таарсан Севильягийн хаалгач Хави Варас томоохон гавьяа байгуулсан гэхэд болно. Тэрбээр Барсагийн довтолгоонуудыг удаа дараа гайхамшигтай хамгаалалт хийж зогсоож байсан юм.
Ингэснээр Барса энэ удаа хожилгүй тэнцээгээр тоглолтыг өндөрлүүлсэн. Харин Реал Мадридын хувьд эсрэгээрээ байлаа. Реалчууд Малагаг 4:0-ээр хожсон юм.
Криштиан Роналду энэ тоглолтод эхний хагасын хугацаанд хет трик хийсэн. Ингэснээр Криштиан Роналду Ла лигийн мэргэн буучдын жагсаалтад 9 гоолтой хоёрт бичигдэж байна. Харин Барсагийн Лионель Месси 10 гоолтой мэргэн буучдыг тэргүүлж явна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ