
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Султан бин Абдулазиз Аль Сауд АНУ-ын Нью-Йорк хотноо нас баржээ. Саудын булан дахь Арабын хамгийн баян ба Америкийн хамгийн ойрын түнш орны хунтайж тэрбээр Абдулла хааны ах юм.
Тэрбээр хорт хавдрын улмаас олон жил шаналсан бөгөөд сүүлийн үед биеийн байдал нь хүндэрсэн тул Нью-Йорк хотноо ирж эмчилгээ хийлгэж байжээ. Наян таван настай хунтайжийг нас барсан талаар өчигдөр өглөө Саудын Арабын төв телевизээр зарлажээ. Улмаар Саудын Араб даяар гашуудал зарласан бөгөөд лалын шашны ариун хот гэгдэх Мекка хотод түүний шарилыг авчирсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама түүний үхэлд Саудын Арабын хааны гэр бүлд эмгэнэл илэрхийлээд “Тэрбээр АНУ-ын үнэтэй цэнэтэй дотны анд байсан юм” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ