Италийн мото уралдааны тамирчин Малайзид ослоор амиа алдав
Мото уралдааны нэрт тамирчин Марко Саймонселли өнөөдөр Малайзын Moto GP уралдааны үеэр осолд орж харамсалтайгаар амиа алдсан байна.
Ослын улмаас тэрбээр мотоциклтойгоо эргэлдэн маш хүчтэйгээр шидэгдсэн тул түүний дуулга мултран унасан байна.
Эмч нарын анхны дүгнэлтээр түүний толгойдоо авсан гэмтэл үхлийн шалтгаан нь болсон хэмээжээ. Марко Саймонселли 24 настай байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ