
Хойд Африк, Ойрхи Дорнодыг цочроосон хувьсгалын давалгаа анх Тунис улсад ерөнхийлөгч асан Зинедин Бен Алиг ард түмний хөдөлгөөнөөр унагаснаар эхэлж байсан юм. Тэгвэл Тунис улс хувьсгалын анхдагч байсан бол өнөөдөр бүх нийтийн чөлөөт сонгууль хийж байгаагаараа дахин анхдагч болж байна. Төрийн эрх барих хууль тогтоох байгууллагын гишүүдээ сонгох энэхүү сонгуульд Тунисчууд ихээхэн идэвхтэй оролцож байгаа гэнэ. Тус улсын лалын шашны үзэл баримтлалтай нам энэ сонгуульд ялах нь бараг тодорхой хэмээн ажиглагчид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ