
БНСУ-ын Гуангжу хотын Гуангсан дүүргийн нэгэн зочид буудалд Вьетнам иргэд цугларан мөрийтэй тоглоом тоглож байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Цагдаагийнхан дуудлагаар очиж баривчлах үеэр хууль бусаар ажиллаж амьдарч байсан Вьетнамын гурван иргэн зугатан цонхны гадна талд байрлуулсан торонд нуугдсан байна.
Гэтэл тор нь тэднийг даалгүй доош унаснаас дөрвөн давхраас унажээ. Ослын улмаас хоёр нь газар дээрээ нас барж нэг нь хүнд гэмтсэн байна. Тэд хууль бусаар мөрийтэй тоглосондоо бус баригдаж эх орондоо албадан буцаагдахаас айсандаа нуугдаж байгаа нас барсан байна.
Энэ өдөр хууль бусаар мөрийтэй тоглосон нийт Вьетнамын 27 иргэнийг баривчилж 4 сая 800 мянган вон бэлнээр хураасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ