Каддафийг хаана оршуулах нь тодорхойгүй байна
Ливийн удирдагч асан Муамар Каддафигийн шарилыг төрлөх хот Мисратад авчирсан байна. Гэвч түүний шарилыг хэрэхэн эсэхийг Шилжилтийн үндэсний зөвлөлийнхөн шийдэж чадаагүй байна.
АНУ болон Олон улсын хүний эрхийн байгууллагынхан түүний үхлийн шалтгааныг босогчдоос шаардаж байгаа бол эхнэр нь нөхөр, хүүгийнхээ шарилыг нь авах хүсэлтээ гаргасан. Үүнээс шалтгаалан Каддафийг хаана оршуулах тухай мэдээлэл тодорхойгүй байна.
Хэдийгээр түүний цогцост задлан шинжилгээ хийнэ гэж байсан ч үхлийн шалтгаан тодорхой учир больсон гэдгийг цэргийнхэн мэдэгджээ. Мөн түүнийг цогцсыг харах гэсэн ливийн ард түмэн өнөөдөр ч дугаарласаар байна. Хэзээ ч бууж өгөхгүй гэж байсан дарангуйлагчийн үхсэн байхыг харах гэсэн иргэд маш их байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ