Налайхын уурхайд 100 метрийн гүнд хүн дарагдаад байна
Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах иргэн Б-ийн эзэмшлийн уурхайд гар аргаар нүүрс олборлох цооногт 34 настай эрэгтэй хүн нурангид дарагдлаа. Ослын газарт налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид болон Уул уурхайн аврах анги, тасаг ажиллаж байгаа юм байна. Уг уурхай нь хуучин ашиглагдаж байсан бөгөөд нурангид дарагдсан хүн нь 100 гаруй метрийн гүнд байгаа аж. Албаны хүний хэлж байгаагаар тухайн хүнийг амьд аврах боломж тун бага байгаа гэнэ.
Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ