
Улаанбаатарын цагаар өчигдөр орой Туркийн Ван хотын ойролцоо 7.2 магнитудын шаталбартай газар хөдлөлт болсны улмаас асар их хэмжээний хохирол учирч одоогийн байдлаар 138 хүн амиа алдаад байна. Туркийн ерөнхий сайд Ресеп Таип Эрдоган байгалийн гамшиг тохиолдсон бүс нутагт өөрийн биеэр очиж ажилаж байгаа гэв. Их хэмжээний барилга байшин нурж сүйдсэний улмаас орон гэртээ байсан хүмүүс их хэмжээгээр дарагдсан байна. 350 гаруй хүн одоогоор бэртэж гэмтээд байна. Армийн анги нэгтгэлүүд газар хөдлөлтийн бүс нутагт дайчлагдан аврах ажиллагаа явуулж байна. Нэгэн залуу “Гэрт маань дөрөвхөн сартай хүүхэд маань эхнэртэй минь байгаа” хэмээн яаж ч чадахгүй уйлж байгаа дүрс бичлэг youtube сайтад тавигдсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ