Мөрөөдлийн театрын гутамшиг ба гайхамшиг

img

Өчигдөр орой Премьер лигийн есдүгээр тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Олны анхаарлыг зүй ёсоор татаж байсан Манчестерийн дерби хэний ч төсөөлөөгүй үр дүнгээр өндөрлөсөн юм. Манчестерийн дэрбид нэлээд хэдэн жилийн өмнө Манчестер Юнайтед 5:0-ээр Ситиг бутниргэж байсан юм. Тэгвэл энэ тоглолтын хариу гэмээр бут ниргэлтийг Манчестер Юнайтед амслаа. Мөрөөдлийн театртаа дараалсан олон ялалттай явсан улаан чөтгөрүүд 6:1-ээр ялагдаж спортын ертөнцийг шуугиулаад авав. Английн хөлбөмбөгийн түүхэнд гутамшиг, гайхамшиг зэрэгцүүлэн үлдсэн энэ тоглолтын эхний гоолыг Милнерийн дамжуулалтыг хайчлан цохисноор Балотелли хийсэн юм. Удсан ч үгүй дахин Милнерийн дамжуулалтаар Балотелли дубльдэж дөрвөн ч тоглолтод тасралтгүй гоолтой яваа өөрийн формоо гайхуулаад амжсан юм. Мөн энэ үеэр Нани аш муу тоглосон. Үүний хажуугаар төвийн хагас хамгаалалт гарсан МанЮ-гийн Жонатан Эванс Балотеллиг зуурч зогсоосноос улаан хуудас хүртэж арвуулаа Мөрөөдлийн театртаа үлдсэн юм. [gallery link="file"] Харин арвуулаа үлдсэний дараа Манчестер Юнайтедын тоглолт сэргэж эхэлсэн гэж болно. Хүний зөрүүг анзаарагдахгүй шахам эн тэнцүү тоглолт гаргаж байсан ч яах аргагүй МанЮ-гийн хамгаалалт Манчестер Ситид хэврэгдэж байв. Улмаар Агуэро гоолдож тооны харьцааг 3:0 болгосон. Ингэснээр тэрбээр лигийн мэргэн буучдын жагсаалтын эхний байрт Рүүнитэй зэрэгцэн 9 гоолтой жагсаж эхэлж байна. Агэрогийн гоолын дараахан Флетчер тун ч гоёмсог нэгэн цохилтоор тооны харьцааг 3:1 болгосон нь хөгжөөн дэмжигчдэд нь урам өгч Улаан чөтгөрүүдийн гайхалтай төгсгөлийг нүдэндээ төсөөлж эхэлсэн болов уу. Харин энэ нь Мөрөөдлийн театрт жинхэнэ мөрөөдөл болж хувирсан билээ. Улмаар Эдин Жеко дубль хийж Силва МанЮ-гийн хаалгач Хиагийн салтаан доогуур шахам нэг гоол цохиод оруулчихсан. Ингэснээр Роберто Манчини өөрийн биеэр Сэр Алексыг зорин очиж гар барьснаар тоглолт дууссан гэж болно. 6:1-ээр МанЮ ялагдсанаар 20 оноотой хоёрдугаарт хэвээр бичигдэж байгаа бол Манчестер Сити 25 оноотой тасарч эхэллээ. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ser alex fergusion ochij gar barisan shvv dee ternees bis robert mancinni ochij gar bariagvi ym aa
2011-10-25
сайхран кайфтай тоглолт болсон шүү
2011-10-24
ulaanuudiig hojsondoo setgel hangaluun baina shuu
2011-10-24
yun shuugch arvuulaa bolohoos n umnu 2-0 bailaa soliotoi ulaan durakaa
2011-10-24
Aimaar toglolt bolson. Shuugchiig er oilgosongyi. Ter durak l byxniig ballachixsan yum. Gexdee MANU xariugaa tegj bgaad changaxan avna daa. Chelsea vs QPR-iin toglolt yu bolov oo? Ter shyygch bol yostoi xuldyy tolgoi... za za tergj bgaad byx yum saixan bolno doo. ManU tsaana garan toirgiin toglolt bna doo... Uragshaa Red devils....
2011-10-24