Согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг орон нутаг нь олгоно

img

Нийслэлийн  Багануур, Налайх, Багахангай дүүрэгт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг нийслэлээс өгдөг байсан бол тухайн эрхийг орон нутагт өгөх шийдвэрийг хотын дарга захирамж гарган шилжүүллээ.   Орон нутгийн удирдлагууд болон иргэд оршин суугчдын санал хүсэлт түүнчлэн нийслэлээс алслагдсан байдал зэргийг харгалзан энэ шийдвэрийг гаргасан байна.
Иймээс дээрх чиглэлээр өргөдөл гаргасан Багануур, Налайх, Багахангай дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгуулага дүүргийнхээ үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл авах юм.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль,  холбогдох хууль тогтоомж энэ чиглэлээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэргүүлэгчдээс гаргасан тогтоол шийдвэрийн дагуу ирэх сарын 1 нээс тусгай зөвшөөрлийг олгож эхлэнэ.  Нийслэлийн алслагдсан дүүргийн удирдлагууд тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүр үйлчилгээний газруудад эрх олгохын зэрэгцээ үйл ажиллагаанд нь байнга хяналт тавьж ажиллахаар боллоо.            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kristie Mcclafferty:
I am truly impressed with your writing abilities and also with the layout on your weblog. Is this a paid theme or did you customize it yourself? Either way keep up the outstanding high quality writing, it’s rare to determine a good blog like this one these days..
2011-12-12
arhigui odor gej bdag boloosoi, sariin 2,3 odriig bur zaagaad arhigui odor geed temdegleed surmaar bn. gantshan 1nd arhi zardaggui gesen odor bn, ene hangaltgui yum shigee. mongol arhind jiwj bn sht. tom company ni dan arhiniih. delhiid garaad bga yum bhgui, bugdiig ni oorsdoo awch uugaad l. yaanaa. huuhdee arhiar urjdag bolloo shu de.
2011-10-24