
Өчигдөр болсон есдүгээр тойргийн сүүлийн таван тоглолтоос олны анхаарлыг зүй ёсоор хамгийн ихээр татаж байсан Мөрөөдлийн театрын тоглолтын талаар мэдээлсэн.
Тэгвэл бусад тоглолтууд ч мөн сонирхолтой болж өнгөрсөн.
Үүнээс Киунс Парк Рэйнжерс болон Челси багуудын тоглолтыг нэрлэж болно.
Киунс Парк Рэйнжерсийн Хелгусоны пенальтаас оруулсан ганц гоол энэ орой Лофтус Рөүд цэнгэлдэхийг “шатаах шахсан” гэж болно.
Улмаар 1:0-ээр хожигдож яваа Челсичүүд ялах аль эсхүл тэнцэхийн тулд шатсан гэхэд хэт шатсан тоглолт гаргаж энэ нь улмаар тэднийг гарцаагүй хожигдол руу түлхсэн гэж болно.
Хоёр улаан, есөн шар карттай ховорхон энэ тоглолтод Челсигээс Дидье Дрогба, Бозиньгуа нар хоёр улаан картаар торгуулсан бол Жон Терри, Давид Луиз, Эшли Коул, Микель, Раул Мерилеш, Лампард, Иванович нар бүгд шар картаар торгуулсан юм.
Питер Чех, Анелька, Малуда нараас бусад нь бүгд гэж хэлж болох.
Магадгүй энэ тоглолтоос Челси гарцаагүй ялалт авна хэмээн төлөвлөж байсан биз. Тооцоолоогүй хожигдол тэднийг гуравдугаар байрт нь үлдээж МанЮ-г ардаа үлдээх сайхан боломжийг алдаж орхисон юм.
Харин бусад тоглолтуудын хувьд төдийлөн дуулиан шуугиангүй өнгөрсөн. Тоттенхэм Блэкбернийг 2:1-ээр, Арсенал Сток Ситиг 3:1-ээр, Эвертон Фулхэмийг 3:1-ээр тус тус хожсон юм.
[gallery link="file"]
Man City 25
Man Utd 20
Chelsea 19
Newcastle 19
Tottenham 16
Liverpool 15
Arsenal 13
Norwich City 12
Stoke City 12
QPR 12
Aston Villa 11
WBA 11
Everton 10
Sunderland 9
Swansea city 9
Wolves 8
Fulham 7
Bolton 6
Wigan 5
Blackburn 5
СЭТГЭГДЭЛ БИЧИХ