Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай нэгэн хачирхалтай мэдэгдлээр олныг гайхашруулж байна.
Афганистан улс нь Пакистан улстай төдийлөн тааламжтай бусхарилцаатай байдаг билээ.
Гэтэл хэрвээ Пакистан улс АНУ-тай дайны байдалд орвол бид хөрш Пакистаны талд АНУ-ын эсрэг зогсох болно хэмээн мэдэгдэл хийлээ.
Дөнгөж сая АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Афганистанд гэнэтийн айлчлал хийсэн.
Энэ айлчлалын үеэр юу яригдаж хэлцэгдсэн нь тодорхойгүй ч гэсэн Хамид Карзайгийн энэхүү хачирхалтай гэмээр мэдэгдлийн дараа олон улсын шинжээчдийг таамаглалд умбуулаад байна.
Ямартай ч АНУ ойрын түнш Пакистан улстай харьцаагаа хурцатгаад байгаа нь эндээс ажиглагдаж байна.
О.Нар