Түлшний стандартыг баталжээ
Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хуралдаан болж “Хагас коксон түлш.Техникийн ерөнхий шаардлага” стандартыг шинээр боловсруулан баталжээ. Нийслэл хот суурин газрын халаалтын жижиг зуух, гэр хорооллын дулаан хангамжийн эх үүсвэрийг бий болгоход нүүрс нь түүхий чулуун ба түүнийг дутуу шатааснаас утаа тортог ихээр үүсч, Нийслэлийн хувьд агаарын бохирдолтын хэмжээ жилээс жилд өсч зөвшөөрөгдсөн хэмжээнээс давж буй юм. Төрөөс нүүрсийг гүн боловсруулж утаагүй түлш, шахмал түлш, хагас коксон нүүрс гарган авахад анхаарлаа хандуулж байгаа өнөө үед дээрх стандартыг баталж мөрдлөг болгож байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Уг стандартыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Стандартчилал, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Шинжлэх ухааны академи зэрэг байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг хамтран хэлэлцэж боловсруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ