Лондонгийн хөрөнгийн биржид төлөх мөнгийг арилжааны банкнаас зээлнэ

img

Монголын хөрөнгийн биржийн Стратеги хамтын ажиллагааны гэрээний дагуу Лондонгийн хөрөнгийн биржид энэ онд 8.7 сая ам.долларын төлбөр төлөх ёстой. Үүнийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд арилжааны банкнаас зээл авч төлөх зөвшөөрлийг Сангийн сайдад олгожээ. Мөн зээл, зээлийн хүүгийн хамт эргэн төлөх эх үүсвэрийг төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хараа:
http://www.marketwire.com/press-release/international-arbitration-tribunal-rules-in-favour-of-khan-on-jurisdiction-cnsx-kri-1684126.htm
2012-07-28
хараа:
энэ буруу хөрөнгийн бирж улам дордоод байгаа гэрээгээ цуцал
2012-07-19
Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Арилжааны банк, БДКомпаниудын хооронд үүссэн зарим асуудлыг шийдвэрлэж чадахгүй удаж байна. МХБиржийн үүсэл хөгжилд хувь нэмрээ оруулсан Үндэсний жижиг Брокер, диллерийн компаниуд арилжаанд оролцоогүй байна. Жижиг хувьцаа эзэмшигч иргэдэд тун ойлгомжгүй байдал одоогоор үүсээд байна. Хувьцаа авах, зарахад одоогоор цаг хугацаа алдсан гарзтай, хүлээлттэй байна. МХБиржийн Вэб сайтын мэдээлэл нь өмнөхөөсөө өгөөжтэй байж чадаж байна уу? Дээрх мэдээг үзээд...
2012-07-19