Хүний хөгжил сангийн мөнгийг он дамнуулан олгоно
Хүний хөгжил сангаас өгч байгаа эх орны хишгийг бичиг баримтын ямар нэгэн зөрчлөөс шалтгаалаад зарим иргэдийн мөнгө банкуудад ороогүй байна гэсэн гомдол гарч байна. Овог нэрийн зөрчил, ямар нэг тoo, уг, үсэг зөрсөн шалтгаанаар ийнхүү Хүний хөгжил сангаас олгож буй мөнгө нь орохгүй байгаа аж. Мөн дээрх шалтгаанаас улбаалан иргэд бичиг баримтын зөрчлөө арилгаж амжихгүй бол 2011 он гарвал иргэдэд олгох ёстой cap бүрийн 10 төгрөгийг олгохгүй гэсэн яриа иргэдийн дунд байна.
Эх орны хувь, хишиг хоёр үе шаттайгаар явагдаж байгаа. Арванхоёрдугаар сард 70 мянган төгрөгийн олголт хийсэн 97,5 хувьтай, 2 сая 660 мянган хүн авсан байгаа бол наймдугаар сараас эхэосэн 2-р шатны 10 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран Иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулж олгож эхэлсэн. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй иргэд Хүний хөгжил сангийн мөнгийг авч байгаа.
Харин хүний хөгжил сангийн мөнгөө энэ ондоо ямар нэгэн шалтгааны улмаас авч амжаагүй иргэд дараа ондоо ч авах бүрэн боломжтой. Төсөв эргүүлэн татна гэсэн ойлголт байхгүй. Бид хэдий он дамжсан ч иргэдэд хувь хишгээ олгодог журмаараа олгоно. Он гараад мөнгө олгохгүй гэх ойлголт байхгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ