
Гучин гурван гэрлийн жилийн зайд Арслангийн одны ордонд дэлхийгээс арай жижиг хэмжээний од олсноо одон орон судлаачид мэдэгдлээ.
Хамгийн сүүлд энэ сарын 15-ний байдлаар эрдэмтэд нарны системээс гадна нийт 777 од илрүүлсэн бөгөөд үүний ихэнх нь Бархасбадь гаригаас том хэмжээтэй юм. “Иймэрхүү том хэмжээтэй гариг амархан харагддаг учраас их олддог. Харин одоо бид дурангийнхаа хүчин чадлыг жинхэнээр нь ашиглаж байна” гэж одыг олсон багийн удирдагч Төв Флоридагийн их сургуулийн судлаач Кевин Стивенсон хэлжээ.
Дөнгөж 5200 миль буюу 8 368.5888 км-ын зайд орших энэхүү гариг нь дэлхийн гуравны хоёртой тэнцэх хэмжээтэй.
Шинэхэн нээгдсэн гаригийг одоохондоо “UCF-1.01” хэмээн нэрлэж байгаа ба НАСА-гийн “Шпицер” сансрын дурангаар олсон байна.
UCF-1.01 гариг нь тийм ч таатай газар биш бололтой. Учир нь манай гариг нарнаас 93 сая милийн зайтай байдаг бол энэ гариг 1,6 сая миль зайтай гэнэ. Тиймээс гариг дээрх температур +530
o C-ээс илүү гардаг байна. Иймд агаар мандал байсан ч хэт халуунаас болж устсан байх хэмээн судлаачид үзэж байна.
Ойрын хэдэн жилдээ UCF-1.01 гариг руу ямар нэг судалгааны багийнхан илгээгдэхгүй. Учир нь Бархасбадь, Санчирын сар гээд амьдрал байх боломж арай өндөр гаригууд байгаа юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ