Жудогийнхон сэргэлтийн бэлтгэлд гарлаа

img

Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит гран-при тэмцээн энэ сарын 16-18-нд Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид болсон билээ. Дэлхийн 60 орны 370 гаруй тамирчин зодоглосон энэ тэмцээнд Монголын баг тамирчид эрэгтэй ес, эмэгтэй дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, дөрвөн тамирчин шагналт тавдугаар байрт шалгарснаар багийн амжилтаар 12 дугаар байрт шалгараад эх орондоо ирсэн. Тэд Найрамдал төвд 10 хоногийн сэргэлтийн бэлтгэл хийхээр өнөөдөр Найрамдал төвийг зорилоо. Энэ бэлтгэлд жудо бөхийн үндэсний шигшээ багийн бүх тамирчид хамрагдаж байгаа юм. Жудо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням: Бид олимпийн эрхийн оноо олгох гол тэмцээн болох Амстердамын тэмцээнд нэлээд өргөн сайн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна гэлээ. Жудочид 10 хоногийн дараа нийслэлд ирнэ.

МЖБХ-ноос “Хэвтээ барилдаан”-ы УАШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Харин үүний дараа жудочид 11-р сарын 19-20-ны өдрүүдэд Голландын Амстердам хотноо болох жудо бөхийн гран-при тэмцээнд зодоглоно. Энэ тэмцээн Лондон-2012 олимпийн эрх олгох чухал хариуцлагатай тэмцээн учраас жудочид хэвтээ барилдааны улсын аваргын дараа бэлтгэлдээ шаргуу орох юм байна. Амстердамын гран-при тэмцээнд жудо бөхийн үндэсний шигшээ багийнхан өндөр зорилго тавин өрсөлдөхөөр бэлтгэж байна. Энэ тэмцээнд нэг жинд нэг бөх зодоглох юм.

А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

neg jind 2 r bailgui hudlaa bitgii hutsaj baildaa ene shuudiinhan yum medee hulgailan hulgailsan medeegee hudlaa bichne
2011-10-24