
Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.1 хувиар өсчээ. Үндэсний статистикийн газраас гаргасан энэхүү судалгаагаар энэ сарын 18-ний байдлаар үхрийн мах 0.1-0.5, адууных 0.4, ямааных 1.9, хонины /ястай/ махны үнэ 7.1 хувиар тус тус өссөн байна. Тодруулбал, нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7686, хонины цул 7686, үхрийн /ястай/ мах 8189, үхрийн цул 9344 төгрөгийн ханштай байна.
Мөн ямааных 5925, адууных 6486 төгрөгийн үнэтэй байжээ. Гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай I зэргийн гурил 2.3 хувь, савласан дээд гурил 1.7 хувиар өсчээ. Харин будаа
, элсэн чихрийн дундаж үнэ тогтвортой байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ