Америкчуудын дуранд өртсөн хүмүүс

img

Гэрэл зураг түүх болон үлджээ. Өнгөрсөн долоо хоногийн дэлхийн шилдэг гэрэл зургууд хэмээн олон улсын томоохон хэрэгслүүд онцолдог билээ. Харин өнгөрсөн долоо хоногийн дэлхийн шилдэг гэрэл зургуудийн ихэнхийг Ливийн удирдагч асан Муаммар Каддафи болон түүний хүү Мустассим Каддафи нарын үхэлтэй холбоотой гэрэл зургууд нийтлэгджээ. Одоогоос найман жил орчмын өмнө Саддам Хусейн америкчуудын алсаас шидсэн дүүжлүүрийн гогцоонд орж цаазын тавцанд зогсож байлаа. Тэр үед нэрт удирдагч, дарангуйлагчийн үхлийн эцсийн агшны талаархи мэдээ мэдээлэл гэрэл зургууд дэлхийн хэвлэл мэдээллүүдийн нүүр хуудсыг “чимж” байлаа. Тэр цагаас хойш найман жилийн дараа дахиад л америк хэмээх их гүрний далай алгасан буудсан сум Ливийн удирдагч хурандаа Каддафийн толгойд босогчид хэмээх цусанд улайрсан этгээдүүдийн гараас зоогдож байна. Сүүлийн үед америкчууд энд тэндхийн улс гүрнүүдийн даварсан дарангуйлагчдын үхлийг түүхийн гэрэл зургийн агшин болгон хадгалдаг “гэрэл зурагчин” болж хувирав уу гэлтэй. Гэхдээ америкчууд гэрэл зургийн дурангаа асар их байгалийн баялагтай орнуудын удирдагчид руу чиглүүлдэг аж. Тэдгээр орны удирдагчид нь олон жил ард түмнийхээ нуруун дээр зайдалж, ард түмэн нь тэднээс залхахын дээдээр залхсан байхыг ч америкчууд сайн тооцоолно. Мөн ард түмэн нэрээр төрийн эрх авахыг хүссэн хүмүүсийн атгаг санаан дээр яаж дөрөөлөхөө ч тэд хэнээр ч заалгуулалтгүй мэдэх аж. Ингэснээр найман жилийн өмнөөс хүн төрөлхтөний харсан “гэрэл зураг” түүхийн хуудсыг цусан толбоор арвижуулсаар дахин бидний өмнө иржээ. Үйл явдлын өрнөл нь ч мөн төстэй. Саддам Хусейныг найман жилийн өмнө газар доорхи нэгэн багахан нүхнээс америк цэргүүд олж гаргаж байсан бол Муаммар Каддафиг ус зайлуулах хоолойноос олжээ. Ялгаатай нь Саддам Хусейнд ард түмний эсрэг хийсэн нүгэлд нь таарсан шийтгэл оноож буйгаа шүүхийн индэр дээрээс мэдэгдэж байсан бол Каддафид хүний ёсноос гадуур гэмээр шийтгэлийг хоромхон зуур оноожээ. Олон улсын хүний эрхийн байгууллагууд ч мөн иймэрхүү утгатай мэдэгдэл хийж Ливийн босогчдыг хатуу шүүмжилсэн. Саддамын хүзүүнд дүүжлүүрийн олс угласан гэрэл зураг 2003 онд шуугиан дэгдээж байсан бол өнөө жил Каддафийн цусандаа хутгалдан чирэгдэж яваа нь жилийн онцлох үйл явдал болж хувирч байна. Каддафийн хүү Мустассим Каддафи ч мөн энэ үеэр баривчлагдан хоригдож байгаад өчигггүй буудан хороогджээ. Үүний дараа баярлан хөөрсөн Ливичүүд удирдагчийнхаа шарилыг үзэхээр дугаарлан зогсох нь жигтэй аж. Та бүхэн дээрх эхний гэрэл зураг дээрээс Мисрата хотын төвд орших нэгэн худалдааны төвийн хүйтэн агуулахад хадгалагдаж буй Каддафи болон түүний хүү, Батлан хамгаалахын сайдын цогцсыг үзэхээр нэгэн хүн ирснийг харах юм. Энэ гэрэл зураг дээр цогцсуудыг үзсэн цагаан хувцастай эрэгтэй гүн шоконд орж хамгаалалтын хувцастай хүн түшин зогсох аж. Хамгийн наад талд Каддафийн батлан хамгаалахын сайд Абу Бакр Юнис, түүний цаана Каддафи, хамгийн цаад талд Каддафийн хүү Мустассимийн цогцоснууд хэвтэж байна. Магадгүй энэхүү цагаан хувцастай эр Каддафийн ойр дотны хэн нэгэн байсан юм болов уу. Ямартай ч гэрэл зураг түүх болон үлджээ. Дараагийн гэрэл зурагт Каддафийн хүү Мустассимыг босогчид олзлон хорьж байхдаа энэ зургийг авчээ. Ус ууж буй Мустассим хоёр жилийн өмнө Хиллари Клинтонтой уулзахдаа иймэрхүү төрхтэй байсан гэдэг. Түүнийг ус ууж суусан энэ цагаас нь хэдхэн мөчийн дараа буудан хороосон аж. Мөн Каддафийн босогчдоос амь хоохойлон нуугдсан сувгийн нүх, Саддамын хоргодож байсан нүхийг амьсгаа хураахаас хэдхэн мөчийн өмнөх зурагтай нь харьцуулсан гэрэл зургууд. Эдгээр гэрэл зургуудийн бүтээгч нь АНУ. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nza chi yu ch medehgui bn
2012-12-01
Гэхдээ АНУ дандаа баян орны дотоод амьдрал руу ороод байгаа нь сонин байна. Ер нь хүний орон луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү. АНУд хамаагүй байлтай. Тэд нар нэг л биш
2012-09-13
shal balai um. ingej uxen xatan alban tushaaliin araas, ytgagui um aa. xun er ni ix teneg shuu. ochnoon jil toiriin zoolon suudal suusan xun gants udaa ch gesen choloot songuuli yabuulaad ard tumeneesee xeniig songoxiig ni asuugaad songochixoj boloogui l um baixdaa. xeden xuuxedee xaraad xuraasan xeden umaaraa saixan jargaad baij l baixgyi. bayrtai geed l alba aa ogson bol xen xendee amar baixgyi uy, ingej ur udamaaraagutamshig bolox gej. xunii xaraal iden baij ajillana gedeg boon lai l baimaar
2011-12-02
Nza chi yu ch medehgui bn
Sadam kusin uheeguish de ter chini dald bolson ym chini hezeech alaagui ter bol shal hudlaa tsuurhal
2011-11-08
arai l bishee. hun gedeg hun torloo algaj baigaagiin l ilrel. yasan gej ene huniig iim hertsgiigeer alj bgaa yum ???
2011-11-02
Саддам Хуссейн Каддафи нар новшийн Иранаас болж золигт гарлаа Ирантай хийх дайн туйлын хэцүү болно гэдгийг мэдэж бгаа учраас Америк Нато түшиц газартай болж бгаа юм шүү дээ
2011-10-29
manai mongol udahgyi uguush ni bolhono dee yana daa
2011-10-27
хөөе яагаад Америкийг буруутгана вэ. Монгол Америкийн оронд байсан бол адилхан л юм хийх байсан шүү дээ. Тэглээ ч Америк чинь хувиа л бодохгүй бол хэн тэднийг бодох билээ дээ. ОХУ Хятад бүр бодно гэж гонж ш дээ.
2011-10-25
hjhj df ad fa
2011-10-25
neftend n sonirhij bui USA iin deerem
2011-10-25
Сэтгүүлчээ юм бичихдээ өдөр, сар он жилээ сайн судалж мэдэж байж бичээ. Saddam Hussein 2003 оны 4 сарын 9нд төрийн эрхээс бууж, 2006 оны 12 сарын 30нд олс углан цаазаар авхуулсан шдээ. Наад захын өдрөө мэдэхгүйгээр мэдээгээ бичих юм аа.
2011-10-25
manai hediig yg ingeh hergetei shuuheer shuvel zugtaachihan tiimees shuud buudaad l ybah heregtei shuu dee
2011-10-25
Kaddafi Libya ulsiin afrikiin hamgiin bayan uls bolgoson, Odoo amerkchuudiin gar hol bolson humuus Afganistan bolgono
2011-10-24
№1 Ард олноо хуурч, газар нутагаа зарж байгаа хүмүүсийг алсан ч багадна. №2 Каддафи бол эх оронч хүн байна. Харийн түрэмгийлэгчидтэй тэмцжээ. Даанч нэгдмэл биш юм даа.
2011-10-24
Ард түмний баялагыг хумслагч Монголын хэдэн олигархуудыг ийм л хувь тавилан хүлээж байгаа даа. Ард түмэн тэсэрсэн л байна. Ард түмэнг муулаад байх зүйл алга. Эртхэн зөв голдиролд нь оруулахгүй яасан тэнэгүүд вэ. Хохь нь гэдэг юм даа. Ард түмний байгалын баялагаар өөрийн юм шиг тоглох ч халгайтай даа. Өглөө босоход л 200-300 сая доллар дансанд нь ордог гэж төрийн түшээ Алтай хүртэл уулга алдсан шүү дээ.
2011-10-24
ene ch arai dendnee amerik gh ene oron neh hvnii erh yrisan daranguilagch nar , manaihan livchvvd shig bitgii iim bolchoosoi neg negnee hairlay
2011-10-24
ene bol mash muuhai hereg shuuheer buruu zuruug ni shuuh heregtei mongolchuud bol iim zan hezee ch gargahgui gej bodoj bna
2011-10-24
tiim shuu!!!
2011-10-24
АРД ТҮМЭН ХҮЧТЭЙ ЭНЭ ДАРАНГУЙЛАГЧ ИНГЭЖ ТӨГСӨХ ЁСТОЙ БАЙСАН .МАНАЙД ИЙМ ДАРАНГУЙЛАГЧ НАР ИХ БИЙ ТЭДНИЙ СЭГЭН ДЭЭР БҮЖИГЛЭХ МОНГОЛ ХҮН ЗӨНДӨӨ БИЙ.
2011-10-24
tiim shuu!!!
suuliin uyiin uil yavdluud horvoo delhii neg l bolohgui bgaag medruulj bna da. neg l buruu bna bolohgui bna gesen medremj delhiin uhamsartai hun burt torj bgaa bh. bidnii togsgol esvel dohoj bgaa bh
2011-10-24
Ene hun turulhtun yamar muuhai boloo ve. Segen deer ergeldsen tas shig... Bid muhul ruugee ulam oirtoj yavaa yum bolov u da.
2011-10-24
Аймшиг. Өөр хэлэх үг алга даа.
2011-10-24
hjhj df ad fa
neftend n sonirhij bui USA iin deerem