щ

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, худалдааны аливаа техникийн хориг саадыг үгүй болгох зорилгоор Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан билээ. Уг хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын Далянь хотод энэ сарын сүүлчээр Ажлын хэсэг хуралдах гэнэ. Хурлын бэлтгэл ажлыг хангах техникийн төвшний хурал өнгөрсөн пүрэв, баасан гаригт Бээжин хотноо болжээ.
Энэ үеэр дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах болон улаан буудай, рапсын үрийг Монгол Улсаас БНХАУ-д экспортлох үеийн хорио цээрийн нөхцөлүүдийг тохиролцжээ. Түүнчлэн БНХАУ-аас манайд нийлүүлэх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний хорио цээрийн нөхцөлийг ойрын хугацаанд шинэчлэх шаардлагатай гэдэгт хуралд оролцогчид санал нийлсэн аж.
Харин арвай, хивэг, үржлийн хонь, ямаа нийлүүлэх хорио цээрийн нөхцөлийг шинэчлэх чиглэлээр ХХААХҮЯ, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн газар хооронд хэлэлцээр хийхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ