МХЕГ-аас төрийн албанд ажиллаж буй 3201 албан хаагчийн боловсролын баримт бичгийг шалгаж, тэдний 54 нь хуурамч дипломтой байгааг тогтоосон билээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс боловсролын хуурамч баримт бичиг ашиглан, төрийн албанд тушаалд томилогдсон нь нотлогдсон 33 хүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнчлэн тэдгээр хүмүүсийн төрийн албанд ажилласан хугацааны цалин, тэтгэмжийг ирэх арваннэгдүгээр сард багтаан өөрсдөөр нь буцаан төлүүлэхээр болсон байна.