МХЕГ-ыг шударга ёсны төлөө ажилласан гэж үнэлэв

img

Авлигатай тэмцэх газраас “Шударга ёсны төлөө-2010” шагналд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэрийг дэвшүүлэн, талархалын бичиг илгээжээ. Уг шагналыг авлигын эсрэг Олон улсын өдрийг тохиолдуулан нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллгааг дэмжиж, урамшуулах, олон нийтэд таниулах, сурталчлах, бусдад үлгэр дууриал болгох, үндэсний шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор өгч байгаа юм байна. МХЕГ-ын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил үйлс нь үндэсний шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ