Хятадуудад найр тавьсан хэвээрээ...

img

Цөөн биш тулгамдсан асуудалтай нүүрсний салбарынхан чуулахдаа  2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг голчлон хэлэлцжээ. Цаг үеийн болохоор хэлэлцэхээс ч яахав.  Сценарийн дагуу салбарын сайд нь мэндчилгээ дэвшүүлээд зогсохгүй нүүрсний салбарынхны бэрхшээлийг биечлэн сонсох байсан ч ирээгүй, АМГ-ын дарга Д.Батхуяг нээлт хийх байсан ч мөн оролцоогүй тус зөвлөлгөөнөөс нүүрсний аж үйлдвэрийн салбарын  тулгамдсан асуудлуудыг төр засгийн шийдвэрлэх түвшинд оруулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд А.Ариунсангаар удирдуулсан ажлын хэсэг байгуулсан нь таатай мэдээ юм. Гэхдээ Ажлын хэсгүүд хэд хэдээрээ байгуулагдаад хийж гавьсан үр дүн нь бүрхэг байдаг тул тэгээд юу өөрчилж чадах юм бэ гэсэн асуулт дагах юм. Ажлын хэсэгт нь ЭБЭХЯ-ны ТБГ-ын дарга А.Эрдэнэпүрэв, АМГ-ын  Нүүрс судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг, “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Мэргэнбаатар, “Шивээ-Овоо” компанийн  гүйцэтгэх захирал Х.Балсандорж, “Адуунчулуун” ХХК-ийн  захирал Д.Шатар, Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран, “Шарын Гол” ХК-ийн   захирал С.Насанбат, Уул Уурхайн Хүрээлэнгийн захирал Пүрэвтогтох, эрдэмтэн н.Жаргалсайхан нарын эрхмүүд  орж ажиллахаар болсоноос харахад хэн хэндээ шаардлага тавиад явахуйц төвшний харагдаад байгаа. Зөвлөгөөнөөр голчлон хэлэлцсэн 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Адуунчулууны уурхайн нүүрс нийлүүлэлтийн гэрээ 103,8 хувийн биелэлттэй, авахад болон нээсэн нүүрсний нөөц 1,6 сая тн. Салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90,9 хувийн биелэлттэй. Эрчим хүчний нүүрс нийлүүлэх уурхайнууд болон ДЦС-уудын хооронд хуримтлагдсан өр авлага энэ онд 50 орчим хувиар буурч 11.4 тэрбум төгрөг болсон талаар мэдээлсэн. Гэхдээ дээрх ажлын хэсэгт багтсан компаниудын удирдлагууд нүүрсний үнийг  чөлөөлөх ёстой гэсэн шаардлагаа лавшруулан тавих нь мэдээж юм. Зах зээлийн горимын дагуу чөлөөлж байж  ирэх олон өвлүүдийг угтаж дийлнэ гэж буй. Мөн зөвлөгөөнөөр нүүрсний аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтын талаар хэлэлцсэн нь энэ удаагийн зөвлөлгөөний нэгэн онцлог боллоо хэмээн  зохион байгуулагчид нь онцолж байв. Салбарын дэд сайдын хэлдэгчлэн хуралдаж, зөвлөлдөөд тэгж амархан шийдвэрлэгдэх асуудлууд биш, шийдвэрлэхийн тулд хэлэлцдэг ээлжит зөвлөгөөний дараа нүүрс үйлдвэрлэгчид буюу экспортлогчид сэтгэл дундуур үлддэг жишиг хадгалагдлаа. Хувийн хэвшлийн нүүрс үйлдвэрлэгчдэд тулгарч ирсэн бэрхшээлүүд хэвээр байгаа гэж байна. Тухайлбал,  хувийн хэвшлийнхэн  нөөц ашигласны төлбөр гэж таван хувийн татвар төлөхдөө Хятадын Засгийн газраас тогтоосон үнээр тооцож төлдөг гэсэн гомдол нь мөд шийдэгдэхгүй дүр зурагтай. Засгийн газрын 2007 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр  “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоол гарснаар бүх төрлийн нүүрсний борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн сард БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл бүхий албан ёсны сэтгүүлд (China coal weekly, www.coalworld.net) нийтлэгдсэн үнийн жишгийг харгалзан сар бүр тогтоож байхаар болсон. БНХАУ-ын  сэтгүүлд нийтлэгддэг үнэ нь тус улсын Засгаас тогтоосон үнэ.  Сoalworld.net  цахим хуудас дээр гаргасан нүүрсний үнэд тээврийн зардал,  Хятадын Засгийн газраас тогтоосон  17 хувийн НӨАТ ба нүүрс боловсруулсан өртөг шингэсэн байдаг байтал, Монгол Улсын Засгийн газар Хятадын тал найр тавин, хувийн хэвшлийнхнийг хохироосон байдлаар шийдвэрлэсээр байгаад бухимдаж байгаа юм. Мэдсээр байж Хятадын талын  олон зардлуудыг тэдний нуруунд үүрүүлж байгаад эсэргүүцэлтэй хандаж буйгаа хэлдэг ч,  салбарын яам болоод газрын зүгээс хүлээн авдаггүй хэвээр байна гэсэн зүйл мөн л энэ зөвлөгөөний дараа яригдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen bh tegej sonsoj bsin bna bas deer n tatvargui shde tehed ovormongolchuur manai nuursnees tatwar awj bna shd pohahaha
2011-12-07
Odoogiin erh barigchid ulc ornoo zuv udirdah chadvargui ni ene 20 jild ard tumnii ni amidraliin doroitol , niigem ediin zacgiin tegsh buc huviarlalt ,stoohon heceg buleg erh medeltenii bohir argaar bayajigcadiin delhiig ogconch hanahaargui har buzar cetgeleec haragdaj baina . iimiin ushir Mongol tumen maani 2012 oni conguuliar odoogiin erhem 76 ,mun tednii gar ,hul bolcon aimag cumdiin zacag darga nertenguudtei ni conguuliin huudcanaac neriig ni har ctagtaar zurj ulc turuuc zailuulaj hariustlaga toostoh hi Mongol tumnii erh ashigt cainaar tuuhen ergelt garna ,ur huuhed maani amar tuvshin amidrag. !!!
2011-11-02
монгол бол нүүрс болон газрын доорхи баялагаараа агуу том хятадтай өлхөн өрсөлдөж чадахуйц орон. Харин зэр зэвсэгээр бол ойлгомжтой. Тиймээс хятад өрсөлдөгчөө найр тавин хамаг баялагийг нь энэ 60 жилдээ л хуу хамаж хоослох бодлого барьж байгаа биз. Дараа нь бол бүгд л хятадын доор орноо л гэсэн үг. Хятадын газрын доорх илрээд байгаа баялагийн цөөн хувь нь ашиглагдаад үлдсэн нь нөөцөнд байгаа гээ биз дээ. Өнөөгийн байдлаар хөгшин европ нефт болон бусад эрдэс баялагаа шавхаж байна. Америк хар болон шар алтаа барж байна. Ийм нөхцөлд хятадын үүцлэх бодлого мэдээж буруу биш шүү. Харин манай монгол орон дотроо бодолтой хандахгүй бол ирээдүй хойч үедээ хоосон онгойсон нүх л үлдээнэ. Өнөөгийн удирдагчид энэ талаар биш өрхийнхөө санхүүг зузаатгаж байвал хойч үе бол тэдэнд огт хамаагүй мэт хайр найргүй баруун солгойгүй цацаж байна
2011-10-25
oorsdoo amand n bagtaj delhiin tuvshnii unees ochnoon hyamd zarah yum, hujaa Australias 350 dollaraar avdag nuursee manai nuursnii uurhaigaas erdoo 8 dollaraar bodoj achdag. Tavan tolgoig bol 70 dollaraar bodoj geree hiisen geed baigaa n unen esehiig medehgui yum.
2011-10-25
unen bh tegej sonsoj bsin bna bas deer n tatvargui shde tehed ovormongolchuur manai nuursnees tatwar awj bna shd pohahaha
Ene odoo arai dendnee tusgaar buhel buten uls baij oorsdoo unee togtooj boldogguin baihdaa
2011-10-25