Сирт хотын нэгэн буудлаас Каддафийн 53 цэргийн цогцос олджээ
Сирт хотыг ням гаригт Ливийн босогчид эзлэн авах үед тулаан гэхээс илүүтэй хядлага хийсэн бололтой.
Энэ талаар олон улсын хүний эрхийн хорооноос мэдэгдэл гаргасан байна. Сирт хотын нэгэн зочид буудлаас хүний цогцос олдсон бөгөөд эдгээр цогцсууд нь Каддафийн талын цэргүүд байсан гэнэ.
Хүний эрхийн хорооноос бууж өгсөн Каддафийн цэргүүдийг бөөнөөр нь хороосон хэмээн үзэж байгаа бөгөөд Ливийн босогчдыг зэрлэгээр аашилж хүний эрхийг аймшигтай зөрчсөн хэмээн хатуу шүүмжилж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ