
Лхагва гаригийн байдлаар Азийн хөрөнгийн бирж доогуур үзүүлэлттэй хэвээр байна. Мөн Apple компанийн ашиг хүлээж байснаас доогуур гарсан нь зарим технологийн хувьцааг унахад хүргэж, Испани тусламж хүсэх дараагийн орон болох магадлалтай боллоо.
Японы Никкей 225 хувьцааны дундаж 0,7 хувиар буурч 8,426.41 болсон бол Хонконгийн Хан Сен 0,2 хувиар буурч 18,872.54 болжээ.
БНСУ-ын Коспи 0,7 хувь хорогдож 1,782.05 болж Австралийн S&P/ASX 200 0,4 хувь буурч 4,118.70 болсон байна.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ