
АНУ, БНАСАУ хоёр Умард солонгосын цөмийн хөтөлбөрт зориулсан хэлэлцээгээ өнөөдөр Женевт хийж эхлэх тухай BBC агентлаг мэдээлжээ. БНАСАУ цөмийн хөтөлбөрийнхөө талаар олон улсын хэмжээнд авсан үүргээ биелүүлж, зэвсэг хураах арга хэмжээ авах эсэх нь яриа хэлэлцээний явцад илэрнэ гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгдсэн билээ.
Түүний дараа Пхеньян, Вашингтон хоёр 2009 онд тасалдан зогссон зургаан талт хэлэлцээг сэргээхийг эрмэлзэж байна. Гэвч талууд болзолын талаар тохиролцоогүй. БНАСАУ урьдчилсан болзол тавилгүй яриа хэлэлцээ хийж эхлэхийн төлөө байхад АНУ зэвсэг хураах асуудлаар зохих үүрэг авахыг БНАСАУ-аас шаардаж байна.
Урьд нь АНУ, БНАСАУ хоёр солонгосын дайны үед амь үрэгдсэн буюу сураггүй алга болсон америкийн цэргийн албан хаагчдын цогцсуудыг эрэх ажиллагааг сэргээхээр тохиролцсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ