
11.00 цагт Монголбанкнаас мэдээлэл хийх гэж байна. Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хуралдаанаас Мөнгөний бодлогын асуудлаар ямар шийдвэр гаргаснаа өнөөдөр дуулгана. Мөнгөний бодлогыг хатууруулсан хэвээр, бодлогын хүүгийн өсөлтийг хадгалах уу гэдэг нь өнөөдөр тодорхой болох юм. Хуралд, Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар, Валютын төлбөрийн тэнцэл, статистик судалгааны хэлтсийн захирал С.Болд нарын эрхмүүд оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ