“Шивээ овоо” ХК-ийн үнэт цаасны ханш буурчээ

img

Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар  25 ХК-ийн 136.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 223.9 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 19 ХК-ийн 215.3 мянган ширхэг хувьцааг 107.8 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 6 ХК-ийн 8.7 мянган ширхэг хувьцааг 28.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.Арилжаагаар нийт 219 хэлцэл хийгдсэн байна. Нийт 25 үнэт цаас арилжигдсанаас 12 үнэт цаасны ханш өсч, 5 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байв.  Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Могойн гол” ХК-ийн үнэт цаасны ханш 15.0 хувь өсч, “Шивээ овоо” ХК-ийн үнэт цаасны ханш 10.71 хувь  буурсан байна. ТОП-20 индекс 21204.57 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 7.63 нэгжээр буюу 0.04 хувь  өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 266.8 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ