Тагнуулынхан хортой зүүгээр аллага үйлдэж байна

img

Хойд Солонгосоос зугтаж байгаа иргэдэд тусладаг иргэний идэвхтэнүүдийг мөрдөн хөнөөж  байна хэмээн Өмнөд Солонгосын тал мэдэгдэж байна. Пхеньяны дэглэм идэвхтэнүүдийг хортой зүүгээр хатгаж хөнөөдөг нууц ажилтнуудыг илгээж байгаа тухай ч мэдэгдлээ. Энэ талаарх  нотолгоо хангалттай байгаа. Бүх гэрч, нотолгоо Хойд Солонгос руу чиглэдэг. Хортой зүүг хойдууд аль эртнээс тусгай ажиллагаандаа ашигласаар ирсэн" хэмээн Өмнөд Солонгосын тусгай албаны чөлөөнд гарсан ажилтан Ли Донг Бак "Los Angeles Times" сонинд ярьжээ. Хойд Солонгосын иргэдийг Хятад руу зугтан гарахад нь тусалсан 46 настай санваартан Патрик Кимийн гэнэтийн үхлийг тус сонин жишээ татсан байна. Кимийн бие таксины зогсоол дээр гэнэт муудаж, тэрээр эмнэлэг хүрэх замдаа өөд болсон аж. Түүний цуснаас хор олж чадаагүй ч өмнөд солонгос санваартанг   тусгай бүрэлдэхүүнтэй шингэнээр хордуулсан хэмээн эмч нар үзэж байна. Энэ талаар Өмнөд Солонгосын нэрээ хэлэхийг хүсээгүй дипломат эх сурвалж ч ярьж байгаа юм. Сөулийн Засгийн газар хоёр улсын хоорондох харилцааг хурцатгахгүйн тулд өмнөд иргэдийн аминд хүрсэн явдалд Хойд Солонгосыг албан ёсоор буруутгахгүй байгаа аж. Патрик Ким сэжигтэй байдлаар амиа алдсаны маргааш Хятадад Өмнөд Солонгосын бас нэг идэвхтэн ийм байдлаар алуулах шахжээ. Түүний амийг аварч чадсан байна. "Над руу гэнэт довтолсны дараа миний ард зогсож байсан хүн хятадаар уучлал гуйсан" хэмээн идэвхтэн ярьжээ. Түүнийг хортой зүүгээр хатгасан болохыг тогтоосон юм. Есдүгээр сарын дундуур ийм халдлага үйлдэхээр төлөвлөж байсан БНАСАУ-ын нэг иргэнийг Өмнөд Солонгосын тусгай албаныхан Сөүл хотоос баривчилсан байна. Иргэний идэвхтэн Парк Сун Хакийг хортой зүүгээр устгах даалгавартай байсан аж. Парк Сун Хак Хойд Солонгосын дэглэмийн эсрэг уриатай агаарын бөмбөлгийг цэрэггүй бүсийн гол дээгүүр хөөргөж байсан билээ. Өмнөд Солонгосын идэвхтэнүүд бөмбөлөг хөөргөх замаар Ким Чен Ирийг муулсан материал болон Библи судрыг Хойд солонгост тараадаг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1213:
Ёстой энэ тэнэг мунхаг 76 болон тэдний гэр бүл,хамаатан садан бас тэдний гар хөлийг долоогсдод таарах ял байна шүү.
2012-12-27
76 g haygaval saihan daa bi chamaig demjij bn
2011-11-24
дэлхий дээр коммунистууд шиг аллаганд гаршсан улс байхгүй. Коммунистууд хойд солонгос хятад хоёрт л байдаг. Бас манай төрд бий.
2011-11-23
nadaa ternees ee ogooch ene 76 yag taarah ed bna naana chine
2011-10-25
ene chin ali der ueiin medeelel b.ashd
2011-10-25