
22 настай Эвелин Апоког Африкийн Уганда улсын иргэний дайны үед “Их эзний эсэргүүцлийн арми” хэмээх зэвсэгт бүлэглэлийн дайчид 12-хон настай байхад нь хулгайлжээ. Апоког хоригдож байх хугацаанд цэргүүд түүнийг зодож, тамлаж хүчирхийлдэг байжээ.
Эвелин сөргөлдөгч талуудын тулалдааны үед бөмбөгөнд өртөж, нүүр ам нь хүн харахын эцэсгүй сэглэгдсэн гэнэ. Тэр гурван жилийн өмнө оргосон ба тэр үед нь америкийн сайн дурын ажилтнууд олж улмаар нүүрэнд нь мэс засал хийж туслалцаа үзүүлсэн гэнэ.
Түүний эрүүг шинээр нөхөн сэргээсэн. Уруулыг нь дахин хагалж, зөв болгож байрлуулсан. Гэхдээ удахгүй түүнд дахин хиймэл эрүү суулгаж, шинээр эрүүний яс болон дээд шүднүүдийг суулгах аж. Барак Обамагийн засаг захиргаа АНУ-ын 100 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын багийг Уганда руу илгээж “Их эзний арми”-ын дайчдын эсрэг байлдаж байгаа ТАБНУ-ын засгийн газрын хүчнийг дэмжүүлэхээр болсон.
Обамагийн шийдвэр гараад удаагүй байтал Бүгд Найрамдах намын лидерүүд Африкт өөр нэг дайныг эхлүүлэх гэж байна хэмээн шүүмжилж байгаа аж.
Энэ үед Эвелин Апоко Обамаг буруутгаж байгааг няцаахын тулд өөрийн эрхгүй олны өмнө ил гарч үгээ хэлэх болсон гэнэ. Хэдийгээр гэмтэл бэртлээс болж сайн ярьж чадахгүй байгаа ч Обамагийн шийдвэрийг дэмжиж, Их эзний эсэргүүцлийн армийн дайчдыг устгах нь зөв гэдгээ тэр илэрхийлж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ