Лондонгийн бирж дээр зэсийн ханш анх удаа 9115 долларт хүрлээ

img

Жилд дунджаар дэлхий нийтээр  15 сая тонн зэс үйлдвэрлэдэг. АНУ-ын эрдэмтдийн хийсэн геологийн судалгаагаар дэлхий дээр 1.6 тэрбум тонн зэсийн нөөц байгаа. Йелийн Их Сургуулийн эрдэмтдийн тооцоолсноор зэсийн эрэлт хэрэгцээ жил бүр  575 мянган тонноор нэмэгддэг юм байна.  Харин  Хятад улс дангаараа дэлхийн нийт зэсийн хэрэгцээний 22 хувийг эзэлдэг аж.

Хөгжиж байгаа орнуудын зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй учраас    2011 онд 1 тонн зэсийн үнэ 11 мянган долларт хүрнэ гэж эдийн засагчид тооцоолж байна. Ялангуяа ГОЛДМАН Сакс банк санхүүгийн байгууллагаас ийн мэдээлж байгаа юм.  Тэгвэл  Лондонгийн металын бирж дээр зэсийн үнэ анх удаа 9115 долларт хүрчээ.

2007 оны судалгаагаар, Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч орнуудыг дурдвал Чили 5,700 тн , Перу  1,200 тн, АНУ 1,190 тн  зэс олборлосон мэдээ бий.

1970 онд зэсийн олборлолт, үйлдвэрлэлтийн хомсдолоос болж хөнгөн цагаан зэрэг  өөр металыг ашиглаж байсан. Гэсэн ч зориулалтын бус металын чанар муу эсвэл  тохирдоггүйн улмаас аваар осол, цахилгааны гэмтлээс үүдсэн гал хүртэл гарч байжээ.

15-20 хөрсний чулуулгаас 1кг цэвэр зэс олборлодог юм байна. Мөн түүхий зэс газрын гадаргуутай ойр байх тусам, төдий чинээ орц нь их байдаг байна. АНУ-ын эрдэмтдийн хийсэн геологийн судалгаагаар дэлхий дээр 1.6 тэрбум тонн зэсийн нөөц байгаа.  Байгаль орчны судалгааны ажилтан Лестер Брауны тооцоолж байгаагаар  дараагийн 25 жилд дэлхийн зэсийн нөөц дуусах юм байна.

Н. ЭРДЭНЭБУЛГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ