
Талибаны амиа золиослогчид Турбан буюу Афганистаны үндсэний ороодог малгайдаа бөмбөг нууж дэлбэрэлт үйлдэх нь ихэсчээ. Өнгөрсөн долдугаар сарын 24-нд амиа золиослогч этгээд бөмбөг тэсэлж Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайн ахын аминд хүрсэн билээ.
Түүний дараахан амиа золиослогчид Афганы Кандагар хотын захирагчийг хөнөөсөн. Эдгээр халдлагаас хойш өч төчнөөн халдлагууд болсон бөгөөд бүгд Афганистаны дээд албан тушаалтнуудын аминд хүрсэн юм.
Хэн нэгний малгайд хүрч, шалгах нь лалын шашинт Афганистанд тун бүдүүлэгт тооцогддог гэнэ. Мөн С-4 хэмээх хөнөөл ихтэй тэсрэх бөмбөг, өдөөгчийн хамт гялгар ууттай адил маш хөнгөн байдаг учир Турбан малгайд нуухад хялбар байдаг аж. Тиймээс засгийн газрын цэргүүд амиа золиослогчдыг илрүүлэхэд ихээхэн хүндрэлтэй болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ