
Анх саран дээр хүн бууснаас хойш 40 гаруй жилийн дараа Америкийн холын зайны гүйгч Жонатон Принс саран дээр 1 миль буюу бараг 1.6 км газар гүйхээр төлөвлөж байна.
Жонатон Принс 2005 онд Лос-Анжелосоос Нью-Орлеанс муж хүртэл гүйж, Катрина далайн шуурганд өртөж орон гэргүй болсон хүмүүст туслах зорилгоор 100 гаруй мянган доллар олж байсан юм. Одоо түүний зорилго бол саран дээр 1.6 км гүйсэн анхны хүн болох. Гэхдээ түүний хувьд яаж саран дээр очих вэ? гэдэг асуудал тулгараад байгаа.
НАСА-гаас гаргадаг Шаттл хөлгийн сансрын хөтөлбөр дуусч байгааг энэ жил зарласан. Тиймээс Жонатон “Space Explorer” хувийн компанийн Space-X хөлгөөр хөөрөхөөр бэлдэж байна.
Учир нь хувийн компаниуд улсын дэмжлэггүйгээр өөрсдөө санхүүжиж ачаа барааг тойрог замд байрлах сансрын станцад хүргэж бизнес хийн, түүнээсээ ашгаа олдог болж байгаа аж.
Үнэ нь ч арай хямд байдаг гэнэ. Гэхдээ задгай сансарт гүйх нь татах хүч, жингүйдэл зэргээс хамаараад газар дээр гүйхээс тэс ондоо учир Жонатон тусгай газар бэлтгэл сургуулилтаа базааж байна. Түүнд ивээн тэтгэгч компаниуд олдвол 2016 он гэхэд сар луу хөөрөхөөр зэхэж байна. Тэр болтол бэлтгэлээ базаасаар байх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ