Цас их орж, зам боогдсоноос болж жолооч нар 2 өдөр машиндаа гацаж байна

img

АНУ-ын хойд хэсэг болон Канадын нутгуудаар  их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарснаас зам,  харилцаа тээвэр  хэдэн өдөр   саатаад байна. Хэдэн зуун ачааны автомашин  зам дагуу зогсжээ. Ачааны машины жолооч Брандон Жанкинтай станцаар холбогджээ. Тэрбээр  зарим жолооч  бараг 2 өдөр саатаад байгааг,  өчигдрийн шуурганд зам байтугай хажууд байгаа хүнээ харахааргүй байсан тухай хэлжээ.   Брандон "арай гэж төвтэйгээ холбоо барьсан ч,  түүнтэй адил цасанд суусан хэдэн зуун хүн байгаа учир эхний тусламж ирэхэд 12 цаг шаардлагатай"  гэжээ. Брандон  2 өдөр шахуу машиндаа гацсан учир шатахуун хоол хүнс нь дууссанаа хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ