Стив Жобс төрсөн эцэгтэйгээ уулзсан ч танилгүй өнгөрчээ
Стив Жобсын намтар ном худалдаанд гарчээ. Энэхүү номыг зохиолч Уолтер Исааксон бүтээсэн юм. Тэрээр олон өдрийн турш Стив Жобстой ярилцаж суусны эцэст энэхүү номд хэд хэдэн сонирхолтой үйл явдлуудыг дурьдсан байна. Ялангуяа Стив Жобс төрсөн эцэгтэйгээ уулзсан тухай хэсэг уншигчдын сонирхлыг ихэд татах нь дамжиггүй. Стив Жобс төрсөн эцэгтэйгээ огт уулзалгүй өөд болсон гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ 1980-аад оны эцсээр хэд хэдэн удаа нүүр тулж байжээ. Жобсын орох дуртай Газрын дундад тэнгист байрладаг нэгэн рестораны эзэн нь түүний төрсөн эцэг Абдулфаттах Жандали байж таарсан гэнэ. Гэвч тухайн үед эцэг хүү хоёр хэн хэнийгээ танилгүй өнгөрсөн байна.
1955 оны хоёрдугаар сарын 24-нд Стив Жобсыг хорвоод мэндэлмэгц төрсөн эцэг, эх хоёр нь түүнээс татгалзаж, нэгэн айлд үрчлүүлсэн түүхтэй. Эцэг нь тухайн үед эхтэй нь гэрлээгүй байсан тул оюутан залуус хүүхдээ өөр хүнд үрчлүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэдэг. Гэвч жилийн дараа тэд албан ёсоор гэрлэж, Жобсын дүү охиныг өлгийдөн авсан юм.
Стив Жобс өргөж авсан эцэг эхээ “Жинхэнэ эцэг эх” хэмээн нэрлэж, төрсөн эцэгтэйгээ уулзахгүй байсаар өөд болсон билээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ