Онгоцны дарга болон нислэгийн удирдагч нарын зөрүүтэй мэдээллийг шалгаж эхэлжээ
ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ажилтан ажлын хариуцлага алдаж, онгоцны нисгэгч нарт ташаа мэдээлэл өгснөөс болж “МИАТ” компанийн орон нутгийн чиглэлийн нисэх онгоц, “Изинис Эйрвэйз” компанийн нисэх онгоцтой мөргөлдөх дөхсөн гэх мэдээлэл бий.
Тэгвэл ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Районы нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсгээс дараах тайлбарыг өгч байна. “ Энэ сарын 8-ны өдөр Улаанбаатараас "Изинис 993" дугаартай нислэг Ховдын чиглэлд 07 цаг 18 минутад хөөрчээ. Үүний дараа Увс аймгийн Улаангом хотын чиглэлд 07 цаг 30 минутад "Изинис 921" орон нутгийн нислэг хөөрсөн аж. Улаангом хотын агаар муу шалтгаанаар нисэх буудалд буух боломжгүй болсон тул Ховд руу чиглэн ниссэн. "Изинис 993", "Изинис 921" дугаартай хоёр онгоц таван минутаас дээш зайтайгаар өөр хоорондоо зөрсөн бөгөөд энэ нь Иргэний нисэхийн дүрмээр зөвшөөрөгдсөн хэмжээ. Тухайн үед зорчигч нарт ямар нэг байдлаар сөрөг зүйл мэдрэгдээгүй гэж хэлж байна.
Харин Увсын чиглэлд ниссэн онгоцны дарга тухайн үед дөрвөн минутын өмнө Ховдын онгоц манай өмнүүр буухаар доошиллоо гэсэн мэдээллийг ирүүлсэн байж. Гэтэл нислэгийн удирдагч нар дөрвөн минут биш таван минутаас дээш хугацаанд зөрсөн гэх мэдээллийг өгсөн бөгөөд ямар хэмжээнд зөрснийг тогтоохоор шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ