
Нүүрнийхээ гажиг хөгжлийг засуулахын тулд мэс ажилбар хийж эхэлснээс хойш үүнийгээ аялал болтол нь өргөжүүлж чадсан Солонгосчууд гоо сайхны мэс хагалбар бүхий аялал жуулчлал болгож чаджээ.
Тухайлбал, Солонгосын нэгэн томоохон гоо сайхны мэс заслын эмнэлгийн эмч Ун Жик Пак өөрийн хувийн мэс заслын эмнэлэгтэй бөгөөд долоо хоног болгон 400 хүн түүний эмнэлэгт ирдэг байна. Түүний хэлж байгаагаар өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд тэд эмчилгээ болон аялал жуулчлалыг хослуулсан үйлчилгээгээ явуулжээ. Үйлчлүүлэгч мэс засал хийлгэсний дараа оёдолоо авахуулахаар нэгээс хоёр долоо хоног хүлээх хугацаагаа дэлгүүрээр явж, дурсгалт газраар аялж өнгөрүүлдэг ажээ.
Солонгосын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрөгч жил Өмнөд Солонгост ойролцоогоор 60,000 гадаадын иргэн эмчилгээ хийлгэхээр ирсэн бөгөөд уг тоо энэ жил 80,000 болно гэж тооцоолж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ