Холливудын дуулиант од Линдси Лохан шүүхийн шийдвэрийн дагуу морг буюу цогцос хадгалах газарт нийгэмд тустай хөдөлмөр эрхэлж байна. Зарим эх сурвалжийн мэдээллээс үзвэл Линдси Лохан моргийн бие засах өрөөг угаах үүрэг хүлээн авч, ажлаа чамбай гүйцэтгэж байгаа гэнэ. Холливудын одын жорлон угааж буй зургийг авчирч өгсөн хүнд нэгэн сонины газраас 700 мянган ам.доллар амлаад байгаа юм. Харин моргийн захиргаа ажилтнууддаа хэн нэг нь Лоханы зургийг авбал шууд ажлаас нь хална гэдгээ хатуу мэдэгджээ.
Линдси ажлынхаа эхний өдөр 40 минут хоцорч очсоныхоо төлөө нэмэлт ажлаар шийтгүүлсэн тул “Дахиж хоцрохгүй ээ. Би одоо энэ газар яаж ирэхээ сайн мэддэг болсон” хэмээн хэлсэн байна.
Линдси Лохан согтуугаар машин жолоодож, үнэт эдлэлийн дэлгүүрээс зүүлт хулгай хийсэн тул шүүхээс ийм шийтгэл ногдуулсан юм.
Р.Гэгээ