Ядуурал буурсан
Судалгааны байгууллагууд эдийн засгийн өсөлт сайн байгаа гэж хэлдэг хэрнээ ядуурал буурахгүй байна гэдэг. Харин дэлхийн банкны судалгааны багийнхан Монгол улсад эдийн засгийн өсөлтөө дагаад ядуурал үлэмж хэмжээгээр буурсан гэж мэдээллээ.
2002 онд ядуурлын хэмжээ 36,1 хувьтай байсан. 2008 онд 35,2 хувьд хүрсэн. Энэ тоо одоог хүртэл буураагүй. 6 жилийн хугацаанд энэ 2 тоог харьцуулахад ядуурал багасаагүй ч нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн байна.
Дэлхийн банкны судлаачдын үзэж байгаагаар 2002-2008 он хүртэл ядуурал үлэмж хэмжээгээр буурсан байна. Харин дэлхийн эдийн засгийн хямрал манай эдийн засагт нөлөөлсөн, өнгөрсөн өвлийн зуднаас болж хөдөө хотгүй ядуурлын хэмжээ бага зэрэг нэмэгдсэн гэж үзэж байна.
Дэлхийн банкны судлаачид ядуурал буурсан гэж үзэж байгаа шалтгаан нь хөдөөд малын тоо толгүй өссөн, түүхий эдийн үнэ ханү тогтворт ой өсөж байсан, иргэдийн банкин дахь хадгаламж өссөн, дэлгүүрийн лангуун дээрх барааны үнэ өсөж байсан ч иргэдийн орлого буураагүй зэрэг юм байна. Харин үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос 2010 оны эдийн засгийн дүр төрхийг тодорхойлохдоо ядуурал буураагүй гэж байсан.
Үндэсний судалгааны байгууллагууд эдийн засаг өссөн ч ядуурал буураагүй гэсэн мэдээлэл хийдэг нь судалгаандаа ашигладаг арга нь өөр байдгаас болдог юм байна. Тиймээс дэлхийн стандартын дагуу ядуурлаа хэмжих юм бол ядуу өрхийн тоо хасагдсан үзүүлэлт гарч байгаа нь энэ юм байна.
Дэлхийн банкнаас Монголын засгийн газарт 3 төрлийн зөвлөмж өгч байна. Нэгдүгээрт ядуурал буурсан гэж байгаа ч олон Монголчууд ядуу хэвээр байгаа гэдгийг мартаж болохгүй, баян ядуугийн ялгаа хэт их байгааг анхаарч хөдөөгийн болон хотод шинээр суурьшигчидаа анхаарах, баялгийн хувиарлалтаа иргэддээ тэгш хүртээх, эдийн засгийн хямрал, зуд турханаас үүдэн ядуувтараас ядуучуудын эгнээнд орох гэж байгаа иргэддээ анхаарал хандуулахыг зөвлөж байна.
Ц.Соёлмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ