Өмнөд Солонгосчууд сургуулилт хийж байна

img

Умард Солонгосын болзошгүй дайралтаас өрсдийгөө хамгаалах  зорилгоор Өмнөд Солонгосчууд иргэний хамгаалалтын сургууль хийж байна. Энэ сургуулилт нь 1975 онд анх Иргэний Хамгаалалтын байгууллага байгуулагдсанаас  хойшхи  хамгийн том хэмжээний сургуулилт болж буйгаараа  онцлог юм байна. Өмнөд Солонгосчууд шатаар гүйлдэн, хорт утаанаас хамгаалах баг зүүн хоргодох байрлуу орох зэргээр  улс орон даяар цэрэгжилтийн сургууль хийж байна. Дунд сургуулийн сурагч Ким Ий-Хуан ярихдаа “Дайн битгий  гараасай гэж хүсэж байна. Гэхдээ манай сурагчид сургуулилт сайн хийж байгаа. Бид өөрсдийгөө дайны нөхцөлд нүүлгэн шилжүүлж чадна гэж бодож байна” гэжээ.  Харин сурагч Ким Ее-жи “Дайн гарах үед яг яах ёстой вэ? гэдгийг мэдэж авч байгаа болохоор энэ сургуулилт ач холбогдолтой юм” гэжээ. Өмнөд Солонгосын онцгой байдлын газрын дарга  Парк Йеон-Сүү хэлэхдээ “Дайны аюул бодит болсон одоо үед хийгдэж байгаа болохоор сургуулилт хийх нь маш чухал. Ялангуа 1975 онд анх Иргэний Хамгаалалт байгуулагдсанаас хойшхи хамгийн том хэмжээний цэрэгжилтийн сургуулилт болж буйгаараа  ач холбогдолтой ” гэжээ. Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ким Хуан-сик мэдэгдэхдээ “Хэрэв Умардын талаас  гэнэтийн  дайралт ирвэл манай иргэд бэлэн байх ёстой” гэжээ. Өнгөрсөн сард хоёр  Солонгос Артиллерийн зэвсгээр бие бие рүүгээ  буудсанаас хойш Өмнөдийн тал байлдааны байнгын бэлэн байдалд байгаа юм. Н. ЭРДЭНЭБУЛГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ