
Улаанбаатар хот байгуулагдсаны 372 жилийн ой, Нийслэлийн өдрийг угтаж Нийслэлийн Архивын газраас “Нийслэлийн түүх-архивын баримтанд” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр эхэлсэн. Энэхүү хурлаар Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэн, МУИС, Боловсролын их сургуулийн багш нар нийслэлийн түүхтэй холбогдох нэгэн сэдэвт илтгэлүүдийг тавьж байгаа юм. Мөн “Төрийн архивт хөмрөг үүсгэгч байгууллагуудын түүхэн товчоон”, Нийслэлийн Архивын сан хөмрөг дэх байгууллагуудын “Түүхчилсэн лавлах”, ”Танилцуулга”-ын талаар илтгэлүүдийг тавина. Нийслэлийн өдрийг угтаж мөн иргэдийн дунд зарласан байгууллагын шилдэг “Түүхчилсэн лавлах” уралдааныг дүгнэж тэргүүн байранд шалгарсан иргэдийг шагнаж урамшуулахаар болсон.
Тус арга хэмжээний үеэр “Нийслэлийн Архивт хадгалагдаж буй байгууллагуудын “Түүхчилсэн лавлах”, “Танилцуулга”-уудын үзэсгэлэнг гаргаж сурталчилж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ