Төрийн мэлмийтэй гаальчин би
Дөрвөн цаг шиг нутагаа сэлгэж нүүдэг албатай.
Дөмөнг дуулсан шиг асаж шуранхайлдаг хийморьтой
Зовхи нь өөдөө төрдөө өргөсөн ариун тангарагтай
Зохиосон амьдралаа зольж чаддаг хатан тэвчээртэй
Түмний хараа сонортой
Төрийн мэлмийтэй гаальчин би
Өглөө шиг болгонтой өрсөж учирдаг билэг дэмбрэлтэй
Өвгөдөөс өртөөлсөн ухааныг өвлөдөг нандин уламжлалтай
Даяарын ертөнцөд гааль үргэлж шинчилэгдээстэй
Дандаа олны хараанд өртдөг алба минь хариуцлагатай
Түмний хараа сонортой
Төрийн мэлмийтэй гаальчин би
Тусгаар улсын иргэндээ эрдэж бойжсон омогтой
Тусгүй болгоноос цэрвэхээ анзаарч өссөн сургаалтай
Цадиг түүхийн хуудас шархирч өлгийдсөн судартай
Цагийн цагт эх орноо шивээлж хамгаалсан удамтай
Түмний хараа сонортой
Төрийн мэлмийтэй гаальчин би
СЭТГЭГДЭЛ БИЧИХ