
Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр 31 ХК-ийн 138.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 224.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа.“А” самбарын арилжаагаар 24 ХК-ийн 220.9 мянган ширхэг хувьцааг 125.3 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 7 ХК-ийн 3.6 мянган ширхэг хувьцааг 13.7 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.
Арилжаагаар нийт 190 хэлцэл хийгдсэн байна.
Нийт 31 үнэт цаас арилжигдсанаас 12 үнэт цаасны ханш өсч, 10 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Бэрх уул” ХК-ийн үнэт цаасны ханш 15.0 хувь өсч, “Гутал” ХК-ийн үнэт цаасны ханш 10.20 хувь буурсан байна.
ТОП-20 индекс 21328.67 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 124.10 нэгжээр буюу 0.59 хувь өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 291.8 тэрбум төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ