
Хоёрхон настай балчир охиныг харсаар байж дайрсан машины жолооч хойт дугуйгаараа дахин дайраад өнгөрсөн. Гэвч охины хажуугаар өнгөрч буй хүмүүсийн нэг нь ч түүнд туслахыг хүсээгүйгээр барахгүй харах ч үгүй өнгөрч байсан юм. Гэтэл цаанаас ирсэн машин хурд багатай аажуухан явж байсан хэдий ч охин дээгүүр гараад явчихаж буй бичлэг ойролцоох дэлгүүрийн камерт бичигдэн үлдсэнээр жолооч нар баригдсан юм. Харин бяцхан охинд тусалж түүнийг зам дээрээс холдуулан улмаар тэвэрч эмнэлэгт хүргэсэн эмэгтэйд 20 мянган юанийн шагналыг гардуулсан байна. Гэсэн ч охиныг эмнэлэгт хүргэсний дараа охин ухаангүй байсаар хорвоог орхисон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ