
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл есдүгээр сарын байдлаар 1470.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 129.5 тэрбум төгрөг буюу 9.7 хувиар өсчээ.
Энэ өсөлтөд зэсийн баяжмал 35 хувийн агуулгад шилжүүлснээр, алт, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.2 хувиас 10.8 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт:
· Нүүрс олборлолт (26.8%)
· Газрын тос, шатдаг хий олборлолт (4.4%)
· Бусад ашигт малтмал олборлолт (-1.6%)
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт:
· төмрийн үйлдвэрлэл (-20.2%) зэрэг дэд салбарын үйлдвэрлэл буурч,
· кокс шингэн болон цацраг идэвхт түлш, түлш үйлдвэрлэл (55.1%) зэрэг дэд салбарын үйлдвэрлэл өсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ